Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2015 оны 3 сарын 30

09:00 цагт Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн Эрчим хүчний салбар зохицуулах хорооны 19 дүгээр уулзалт "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд болно. Утас: 99773800, 88008516

10:00 цагт Хан-Уул дүүргийн Соёлын ордоны танхимд тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нарт сургалт зохион байгуулна. Утас: 88081985

11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурал болно. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн орон нутагт ажилласан тухай мэдээлэл хийнэ. Утас: 70008028, 91912312, 98980404

11:00 цагт Нийтийн тээврийн эрх нь зөрчигдөж байгаа контуктор, жолооч нарын төлөөлөл Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

11:30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Уул уурхайн яам, МҮХАҮТ, Ашигт малтмалын газар, “Майнэкс Монголиа”, “Эрдэнэс Монгол”, Экспо Монгол” ХХК-иас хамтран зохион байгуулж буй “Мongolia Mining 2015” олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд  хэвлэлийн хурал зарлалаа.  Тэрээр ирэх сарын 6-нд Эверестийг хоёр дахь удаагаа зорих гэж байгаа юм байна.

13:00-17:30 цагт Худалдан авах ажиллагааны газарт “Ерөнхий гэрээ нэвтрүүлсэн сайн туршлага” семинар зохион  байгуулагдана. Утас: 9905100, 70111090

13:00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн X төвд нөхөн үржихүйн эрүү мэндийн цогцолбор "Жирэмжний хянаөлтын жишиг эмнэлэг" төслийн нээлт болно. Утас:  94945397, 99106277, 99331024

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19798
0 эможи
keyboard_arrow_up