“Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ур чадвар” сургалт явагдаж байна

2015 оны 3 сарын 26

Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл JICA, Сэтгэл судлалын үндэсний төв хамтран зохион байгуулж байгаа "Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ур чадвар сэдэвт сургалт Шүүхийн ерөнхий зөвлөлийн хурлын танхимд эхэллээ.

Танхимын сургалтад дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн орон тооны 20 эвлэрүүлэн зуучлагч, онлайнаар орон нутгийн 30 эвлэрүүлэн зуучлагч сургалтад оролцож, гэр бүлийн зөвлөгөөний арга зүй, онцлогтой танилцан, кейс дасгал дээр ажиллах, мэргэжилтнүүдтэй туршлага солилцох зэргээр гэр бүлийн хэргийг эвлэрүүлэн зуучлах ур чадвар эзэмшиж байна.

Сургалт 2015 оны 3 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд явагдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19759
0 эможи
keyboard_arrow_up