”Мөрөөдлийн боловсрол” аян эхэллээ

2015 оны 3 сарын 26

Хонхны баярын үйл ажиллагааг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газар, Монголын сурагчдын холбоо, Монгол Улсын багшийн их сургууль, Шинжлэх ухаан техникийн их сургууль, Монгол Улсын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулиудтай хамтран “Мөрөөдлийн боловсрол” сэдэвт нээлттэй аяныг энэ сараас эхлүүллээ.

Энэ аяны хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн төгсөх ангийн мянга гаруй оюутан, сурагчдад хүсэл сонирхолд нь тулгуурлан мэргэжил сонголтыг зөв хийхэд туслалцаа дэмжлэг үзүүлэх, Хонхны баярын үйл ажиллагааг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, зөв харилцаа, ёс суртахуун, архи, тамхины хор уршиг, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулиудын талаар мэдээлэл өгч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, өдөрлөгийг 3 үе шаттай зохион байгууллаа гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19748
0 эможи
keyboard_arrow_up