15 мянган ам.доллар алджээ
2015 оны 3 сарын 25

Гадаадын иргэн хулгайд их хэмжээний валют алдсан дуудлага цагдаагийн байгууллагад уржигдар шөнө иржээ. ОХУ-ын иргэн А Улаан Үд хотоос Улаанбаатарт ирэхдээ хулгайд өртсөн байна. Тэрбээр Драгон төв дээр автобуснаас буухад нь гар цүнхнээс нь их хэмжээний валют алдагджээ. Цүнхэнд нь 100-тын дэвсгэртээр 15 мянга гаруй ам доллар байсан гэнэ. Энэ нь Монгол мөнгөөр 30 гаруй сая төгрөг юм.Хэргийг СХД-ийн цагдаагийн III хэлтэст шалгаж эхэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









19721
0 эможи