Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх сургалтыг явуулав

2015 оны 3 сарын 25

Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд “Хүнсний үйлдвэрлэлд эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтыг энэ сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Дүүргийн хэмжээнд хүнсний үйлдвэр, үйлчилгээний байгууллагын удирдлага, хамт олны эрэлт хэрэгцээнд нийцүүлэн үйлдвэрлэл, эрүүл ахуйн зохистой дадал (GMP, GHP)-г өөрсдийн үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэх, албан ёсоор баталгаажуулахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор уг сургалтыг явуулж байгаа бөгөөд 87 аж ахуйн нэгжийн ажилтан, ажиллагсадыг хамруулав.

IMG 4136 1024x768

Мөн “Архигүй Улаанбаатар” аяны хүрээнд тус дүүрэгт тусгай зөвшөөрөл бүхий хүнсний худалдаа, кафе, баар, зоогийн газрын үйл ажиллагаа эрхлэгчдэд холбогдох хууль, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Архи-Хяналт” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19714
0 эможи
keyboard_arrow_up