Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд "Хувийн дугаар"-тай болно

2015 оны 3 сарын 25

Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хувийн дугаар олгох тухай” А/126 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нэгдсэн мэдээллийн сан бий болгох, мэдээллийн системүүдийг нэгтгэх, уялдаа холбоог хангахад ашиглах зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны  байгууллагуудыг харьяалал, чиг үүргийнх нь дагуу  хувийн дугаар олгох ажлыг зохион байгуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын батлагдсан хувийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлэх, цаашид хийгдэх системүүд болон програм хангамжийн хөгжүүлэлтэд ашиглахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын нийт удирдлагуудад даалгалаа. Хувийн дугаарыг хэрэглэх, үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд мэргэжил аргазүйгээр хангах, хувийн дугаарын баяжуулалт, өөрчлөлтийг хариуцан ажиллахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газарт үүрэг болгов.

Энэ ажлын зохион байгуулалт, гүйцэтгэлд хяналт тавин, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19712
0 эможи
keyboard_arrow_up