Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2015 оны 3 сарын 25

Боловсролын салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.03.19-2015.03.25/

 

Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Энэ онд 21 эмнэлэг, 13 сургуулийг ашиглалтад оруулна

Эмнэлгийн 21, Соёлын төвийн 15, Спорт заал 7, 10 дотуур байр, 13 сургууль, цахилгаан дамжуулах агаарын 35 кВт-ын 49.5 км шугамыг ашиглалтад оруулна. Тэгэхээр энэ төсвийн хөрөнгө оруулалтын бодлогоор огт шинэ бүтээн байгуулалт, ажил үйлчилгээ хийгдэхгүй ч гэсэн эхэлсэн ажлуудаа дуусгана.

/Монголын үнэн 2015.03.20 №053/

БСШУЯ-ны сугуулийн өмнөх болон дунд боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга: 800 гаруй цэцэрлэгийн барилга барих шаардлагатай байна

Энэ хичээлийн жилийн хувьд яг сургуулийн өмнөх боловсрол олж авч чадахгүй байгаа 52300 хүүхэд бий. Улсын хэмжээнд сургуулийн өмнөх насны 257 мянган хүүхэд байна. Ингээд харахаар 10 хүүхэд тутамын гурав нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна гэсэн тоо судалгаа гарч ирнэ. 800 гаруй цэцэрлэг шаардлагатай байна. 100-150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай баръя гэвэл ийм тоо гарна. /Ардчилал 2015.03.24 №52/

Цэцэрлэгийн эрхлэгч Ц.Оюунчимэг: Эцэг, эхчүүдийн дарааллаар л хүүхдүүдээ бүртгэж авсан

Дөрвөн бүлэгтээ 100 хүүхэд авахаар төлөвлөсөн ч одоогоор 160 гаруй хүүхэд суралцаж байна. Бүртгэлээрээ бол 180 хол гарсан.Хороонд байгаа ганцхан цэцэрлэг учраас хүчин чадлаа давуулж ажиллахаас өөр аргагүйд хүрсэн.  /Ардчилал 2015.03.24 №52/

БСШУЯ-ны СӨББХ-ны мэргэжилтэн Б.Дуламханд: Боловсролын салбарт ариун цэвэр, ундны усны норм шаардлага гэж байгаагүй

Сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн ариун цэврийн байгууламж  аюулгүй, хүртээмжтэй, тэрхүү ариун цэврийн байгууламж нь ашигллагддаг байх хэрэгтэй. Шаардлага маань үндсэн 6 хэсгээс бүрдсэн. Ундны усны, ариун цэврийн байгууламжийн, эрүүл ахуйн зөвлөмж боловсруулах, хоол хүнсэнд тавигдах шаардлагыг оруулж өгсөн

/Ардчилал 2015.03.24 №52/

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19702
0 эможи
keyboard_arrow_up