Буриад улсын “Бурятмяспром” компани мах худалдан авах хүсэлтээ илэрхийлэв

2015 оны 3 сарын 25

Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын “Бурятмяспром” ХХК-ийн орлогч захирал К.Л.Николаевна-г хүлээн авч уулзлаа.

Тэрээр “1937 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй ОХУ-ын Буриад Улсын “Бурятмяспром” ХХК жилд 36 сая консерв, 5000 тонн хиаман бүтээгдэхүүн, 2000 тонн хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрээ 2013 онд байгуулсан бөгөөд түүхий эд /мах/-ийн хангамж байхгүйгээс үйл ажиллагаа явуулахгүй байна. Иймээс Монголоос мах худалдан авах хүсэлтэй байна. Цаашдаа Монгол улстай мах боловсруулах хамтарсан үйлдвэр барих сонирхолтой байгаа ” хэмээв.
Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд энэхүү асуудлыг бодлогын хувьд дэмжиж ажиллахаа илэрхийлээд саналаа бичгээр ирүүлэхийг хүсэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19697
0 эможи
keyboard_arrow_up