Нийслэл болох зарим үйл явдлын тойм

2014 оны 4 сарын 24

09:00 цагаас МҮЭСТО-ны Бага танхимд Цэцэрлэгжүүлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөн болно. Хэлэлцүүлгээр Төрөөс ногоон байгууламжийн талаар баримтлах бодлого, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх аргууд, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зэргийг хэлэлцэнэ. Утас 99130782

 

09:00 цагаас Залуучуудын хөгжил ба иргэний боловсрол сэдэвт хэлэлцүүлэг Blue Sky Зочид буудлын Кристал Хурлын танхимд эхэлнэ. Хэлэлцүүлгээр Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран санаачилж, Иргэний Боловсролын Төв ТББ, МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ 2012-2013 онд хэрэгжүүлсэн “ Иргэний Боловсролоор дамжуулан Залуучуудыг чадавхжуулах нь” төслийн үр дүнг хэлэлцэх, "Ардчилал, улс төрийн оролцоог залуучууд хэрхэн ойлголттой байдаг талаарх судалгааны урьдчилсан дүнг танилцуулна. Утас: 99017561, 99135393
09:30 цагаас Эрчим хүчний салбарт тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагын шуурхай ажиллагааны ажилтны зөвлөгөөн Кемпински зочид буудалд эхэлнэ. Төв орон нутгийн бүх байгууллагын төлөөлөл оролцоно. Утас: 99092141
10:00 цагаас Багшийн хөгжил имидж төвөөс сургуулийн өмнөх боловсролын эрхлэгч, арга зүйч багш нарт зориулсан "Шинэ үеийн хүүхдийн онцлог ба зөв төлөвшүүлэх арга" сургалтын хаалтын үйл ажиллагаа БЗД-ын 84-р дунд сургуульд болно. Сургалтыг хүүхэд судлаач Хорлоо удирдан явуулна. Утас: 99062162
10:00 цагаас Багшийн хөгжлийн ордны 405 тоотод багш боловсролын ажилтны тусгай сурган, сэтгэлзүйн ойлголт мэдлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий сургалт эхлэнэ. Сургалтанд 21 аймгийн 105 Боловсролын газрын мэргэжилтэн, сургууль, цэцэрлэгийн багш нар хамрагдах юм. Сургалтаар багш нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургах сургууль болоод багшийн үүрэг, Хүүхдийн сөрөг зан үйлийг эерэг болгох аргууд гэх зэрэг мэдлэг мэдээллийг авах юм. Утас: 97113649
11:00 цагаас Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулагдах гэж байгаа Sensation Black партины үдэшлэг Sunjin Grand Зочид буудад болно. Dream Project Group
11:00 цагаас сэтгүүлч С.Наранбаатар агсаны төрсөн өдрийг тохиолдуулан түүний гэр бүл найз нөхөд С.Наранбаатар сангийн нээлтийн хэвлэлийн бага хурлыг Монгол ньюс мэдээллийн төвд хийнэ. 
12:00 цагаас Нийслэлээс хэрэгжүүлж байгаа Улсын бүртгэлийн зарим үйлчилгээг хороод руу шилжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны байранд энэхүү ажлын нээлт болно. Нээлтэд нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаныхан оролцоно. Сэтгүүлчдэд зориулсан нэгдсэн унаа Хангарьд ордны үүднээс 11:10 цагт хөдөлнө. Утас: 88781218 325044
12:00 цагаас МУЗГ-аас баталсан "Ногоон хэрэм" үндэсний хөтөлбөрийн хүрээнд БОНХЯ, "Ойн судалгаа хөгжлийн төв"-өөс зохион байгуулдаг “НОГООН ХЭРЭМ-ОЙЖУУЛАЛТ-2014” ТАРЬЦ, СУУЛГАЦ,ҮР, БОРДОО, ТЕХНИК ХЭРЭГСЭЛ, БҮТЭЭГДЭХҮҮН СУРТАЛЧЛАХ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА нээлтээ хийнэ. 5-р сарын эхний долоо хоногийн бямба гарагт тохиодог бүх нийтээр мод тарих өдөрт зориулж бүх тарьц, суулгац, үр бордоо, техник хэрэгслүүдийг нэг цэгт төвлөрүүлж байна. Үзэсгэлэнгийн нээлт 2014 оны 4-р сарын 24-ий 12 цагт МҮЭСТО-нд болно. Нээлтэнд БОНХ-ийн сайд С.Оюун,БОНХЯ-ы Ойжуулалт ой хамгаалалтын хэлтсийн дарга Ц.Банзрагч, Ойн судалгаа хөгжлийн төвийн захирал С.Ганзориг, Нийслэлийн засаг даргын Байгаль орчин, экологи хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ нар оролцоно.
16:50 цагаас Вакцины өөрчлөлттэй гэсэн оноштойгоор Солонгос улсыг зорисон Н.Энхбилэг охин эсэн мэнд эх орондоо эргэн ирнэ.
17:00 цагаас Хувийн Хэвшлийг Дэмжих Үндэсний Зөвлөлөөс санаачилж хаварын чуулганаар хэлэлцүүлэхээр оруулаад буй "Төр аж ахуйг хязгаартайгаар эрхлэх нь" хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн Хуулийн танхимд болно. Утас: 8015222, 88118112

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1964
0 эможи
keyboard_arrow_up