Өнөөдөр Улаанбаатарт 10-12 градус дулаан байна

2014 оны 04дүгээр сарын 24-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн ихэнх хэсгээр цас орно. Салхи зүүн зүгийн нутгаар өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, баруун зүгийн нутгийн өмнөд, төв, говь, зүүн зүгийн нутгийн ихэнх хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед 24-26 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Баян-Өлгий, Хөвсгөлийн нутаг, Говь-Алтай, Завхан, Архангайн хойд хэсгээр 3-8 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговийн нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр 7-12 градус, Дорнод, Сүхбаатарын нутгаар 22-27 градус, Хэнтий, Дорноговийн нутгаар 18-23 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Оройдоо хур тунадас, нойтон цас орж эрс сэрүүснэ. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр зарим үед секундэд 16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Өдөртөө 10-12 градус дулаан байна.









