“Говийн чоно 2015” өнөөдрөөс эхэлнэ

2015 оны 3 сарын 24

Онцгой байдлын ерөнхий газар, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргээс зохион байгуулж буй “Говийн чоно 2015” гамшгийн хор уршгийг арилгах дадлага сургуулилт энэ сарын 24-нөөс 27-ны хооронд болох гэж байна. Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал үг хэлж нээнэ.

Түүнчлэн Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн ноён Көрк Макбрайд, Нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу,  Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга,хошууч генерал Б.Баярмагнай нар хүндэт зочноор оролцох аж. 

 Энэхүү дадлагын явцад хээрийн, танхимын сургуулилт, түүнчлэн илтгэл тавих юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19629
0 эможи
keyboard_arrow_up