ОХУ-руу нэвтрэхийг түр хориглов
2015 оны 3 сарын 23

ОХУ-руу хилээр нэвтрэх Монгол Улсын иргэдийн тоо эрс өсжээ. Энэ нь мэдээж хэрэг Визгүй зорчиж байгаатай холбоотой. Тэгвэл ОХУ руу нэвтэрхийг түр хориглоод байна. Учир нь хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн зөвшөөрлийн бичгийн нөөц дууссан аж. Тиймээс ОХУ-ын талаас зөвшөөрлийн бичиг олгохоор болсон байна. Энэ хүртэл зөвхөн жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэх гэрээтэй аж ахуйн нэгжийн том оврын автобусанд зөвшөөрөл өгч, хилээр нэвтрүүлж эхэлжээ.
Энэ хугацаанд иргэдийг улс хоорондын байнгын зорчигч тээврийн автобусаар үйлчлүүлэх эсвэл суудлын автомашинаар ОХУ руу зорчихыг Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо санууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









19607
0 эможи