Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 64 хүн амь насаа алджээ

2015 оны 3 сарын 23

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, ирэх хаврын чуулганаар өргөн барьж, хэлэлцүүлэхээр болсон. Энэ талаар өнөөдөр Төрийн ордонд зөвлөгөөн болсон юм. Энэ үеэр Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлүүд байр сууриа илэрхийллээ. Ерөнхийлөгчийн Тамгын газраас уг хэлэлцүүлгийн үеэр гарсан санал, зөвлөмжүүдийг хуульд тодорхой хэмжээгээр тусгасны дараа ирэх долоо хоногт УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа юм байна.

Манай улсад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2003 онд батлагдсан ч хууль хэрэгжээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэргийг тодорхой тусгаагүй байдаг аж. Өнгөрсөн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 63 хүн амь насаа алдаад байгаа гэсэн судалгаа гарчээ.

Цагдаагийн ерөнхий газраас өгч буй мэдээллээр манай улсад жилд дунджаар 500 орчим гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг бүртгэгддэг аж. Харин өнгөрсөн онд энэ тоо 1000 гаруй болж, огцом нэмэгдсэн бөгөөд энэ нь хэрэг, зөрчлүүдийг илүү нарийвчилж бүртгэж эхэлсэнтэй холбоотой гэдгийг албаныхан хэлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19606
0 эможи
keyboard_arrow_up