Их Засаг Олон Улсын Их сургууль Их Британид магадлан итгэмжлэгдлээ

2015 оны 3 сарын 23

Их Засаг Олон Улсын Их сургууль 20 жилийнхээ ойн босгон дээр Их британий магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж Их Британий Засгийн газрын дэргэдэх Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл /British Accreditation council/ Төв Азиас анх удаа Монгол улсын хувийн хэвшлийн хамгийн том их сургууль магадлан итгэмжлэгдлээ. Сертификатыг “Их британий магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл”-ийг төлөөлөн Монгол улсад суугаа Их британий элчин сайдын яамны нарийн бичгийн дарга гардуулж өгсөн байна. Сертификат гардуулах ёслолын үйл ажиллагаанд Их британид төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч, Кембриджийн их сургуулийн төгсөгч, УИХ-ын гишүүн С.Оюун оролцож баяр хүргэжээ.

Их Британид магадлан итгэмжлэгдсэнээр Европийн болон Их Британий их дээд с ургуулиудад үргэлжлүүлэн суралцах, суралцаж буй кредитээ шилжүүлэх, гадаадын улс орнуудад ажлын байраар хангагдах, тэтгэлэгт хөтөлбөрт оролцох, багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, дэлхийн шилдэг сургуулиудын сүлжээнд нэгдсэнээр бүх төрлийн сургалт семинар, симпозиумд тогтмол оролцох зэрэг боломжтой болж байгаа нь Монголын боловсролын салбарын хөгжлийг дэлхийд таниулах чухал үйл явдал болж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19604
0 эможи
keyboard_arrow_up