Зарим мэс заслын тусламж үйлчилгээний хөнгөлөлтийг ЭМД-ын сангаас олгоно

2015 оны 3 сарын 23

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын албан ёсны лавлах утас болох “Мэдээллийн лавлах 19001199”-өөс бэлтгэн ирүүлсэн Нийгмийн даатгалын  ээлжит зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.
Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний нэр төрлийг өргөжүүлж даатгуулагчдынхаа эрүүл мэндийн улмаас үүсэлтэй санхүүгийн ачааллыг хөнгөлөх зорилгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн жагсаалтад дараах мэс заслуудыг хамруулан хөнгөлөлт үзүүлж 2015 оны 01 дүгээр сарын 01-ээс мөрдөхөөр шийдвэрлэжээ.
Иймд даатгуулагч өндөр өртөгтэй мэс засал хийлгэсэн тохиолдолд тухайн мэс засалд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн тодорхой хэсгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөхөөр болсон байна. Үүнд:
Зүрхний төрөлхийн гажгийн мэс засал
Зүрхний олдмол гажгийн мэс засал
Зүрхний ишемит өвчний үеийн мэс засал
Артерийн судасны эмгэгүүдийн үеийн мэс засал
Тархи мэдрэлийн мэс засал
Бүдүүн шулуун гэдэсний мэс засал
Бөөрний мэс засал
Чих, хамар, хоолойн мэс засал
Гэмтэл, бэртлийн мэс засал
Ерөнхий мэс засал
Эрхтэн, хиймэл эрхтэн суулгах мэс засал зэрэг болно.
Түүнчлэн даатгуулагч тухайн сард өвчний учир эмчийн заалтаар оношлогоо, шинжилгээ хийлгэх бол эрүүл мэндийн даатгалын сангаас 55000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг байсан бол нэг удаад 3 сарын хэмжээтэй тэнцүү хэмжээгээр буюу 165000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо.
Нийгмийн даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээлэл, лавлагааг “Мэдээллийн Лавлах 19001199”-ийн “Мэргэшсэн зөвлөх”-өөс авах боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19603
0 эможи
keyboard_arrow_up