Занданшуулсан шарилыг сэргээн засуулахаар шилжүүллээ
2015 оны 3 сарын 23

Архангай аймгийн Цахир сумаас олдсон занданшуулсан шарилыг сэргээн засуулахаар Гандантэгчилэн хийдэд өгчээ. Уг үйл явдал болоход Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн орлогч дарга н.Батбаяр, хяналтын прокурор Р.Энхтуяа, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Г.Галбадрах, бурханч лам Г.Пүрэвбат БСШУЯ-ны Соёлын төвийн ларга Энхбат, төвийн хэлтсийн дарга Урантөгс нар байлцсан байна. Уг хэрэгт Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









19572
0 эможи