Улсын дээд шүүхийн шүүгчид тодорлоо

2015 оны 3 сарын 23

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалтын дүн гарчээ. Шалгалтад нэр дэвшигч Г.Алтанчимэг, Г.Банзрагч, С.Буд, П.Золзаяа, М.Наранцэцэг, Л.Өлзийсайхан, П.Соёл-Эрдэнэ, Д.Сүнжид, Ч.Хосбаяр, Д.Энхзул, Ж.Эрдэнэбулган нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 18 дугаар зарилигаар батлсагдсан “Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу хангалттай үнэлгээ авлаа. Нэр дэвшигчид энэ сарын 09-13-ны өдөр эссэ бичих, мэдээллийн технологийн хэрэглээний чадвар шалгах, эрхзүйн онолын болон Үндсэн хуулийн эрхзүйн тохиолдол шийдвэрлэх, Үндсэн хуулийн зүйл заалтад онолын тайлбар бичих, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд дүн шинжилгээ хийж, дүгнэлт бичиж шалгуулсан.

 Мөн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд баримтлах ёс зүйн мэдлэг шалгах, эссэ илтгэх болон зан төлөвийн ярилцлагын шалгалтуудад оролцож, нэр дэвшигчдийн нэгдсэн дүнг Шүүхийн мэргэшлийн хороо өнгөрсөн лхагва гаригт гаргажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19568
0 эможи
keyboard_arrow_up