Билгүүн номчын мэндэлсний ойг тэмдэглэв

2015 оны 3 сарын 23

Билгүүн номч Б.Ринчений мэндэлсний 110 жилийн ой өнгөрсөн бямба гаригт тохиолоо. Ойг тохиолдуулан МУИС боло Монгол судлалын хүрээлэн хамтран “Монгол хэл бичиг, өв соёлын асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулжээ. Уг хурлаар Б.Ринчений намтар, уран бүтээл, Монголын төр нийгэмд оруулсан хувь нэмрийн талаар илтгэл хэлцүүллээ. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, БНГУ, Чех зэрэг улсын 20 гаруй их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 40 орчим монголч эрдэмтэн, ахмад болон залуу судлаачид оролцсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19551
0 эможи
keyboard_arrow_up