“Улаанбаатар хотын Хөгжлийн корпораци” ХК – ийн дүрмийн төслийг боловсруулна

2015 оны 3 сарын 23

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/209 дүгээр захирамж гаргаж, шинээр байгуулагдахаар төлөвлөж буй “Улаанбаатар хотын Хөгжлийн корпораци” ХК - ийн дүрмийн төслийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг баталлаа.

Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа ажиллана. “Улаанбаатар хотын Хөгжлийн корпораци” ХК-ийн дүрмийн төслийг 2015 оны дөрөвдүгээр сард багтаан эцэслэн боловсруулж НИТХ - ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэгт даалгалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19543
0 эможи
keyboard_arrow_up