ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛД БОЛОХ ЗАРИМ ҮЙЛ ЯВДАЛ

-09:00-12:00 цагийн хооронд Засгийн газрын 11 дүгээр байр буюу хуучнаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын дугуй зааланд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хороодын зохицуулах салбар зөвлөлийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт зөвлөлгөөн болох юм байна.
-09:00 цагт СУИС-д энэ жил ЕБС-иуд орон даяар бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэж буй. Энэ хүрээнд аймаг, орон нутаг нийслэлийн дүүргүүд Сайн хичээлүүдийн туршлага солилцох зөвлөгөөн зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн сайн хичээл туршлага солилцох зөвлөгөөн эхэлнэ. Тодруулах бол 98119897
-10:00 цагт ШӨХТГ-аас анх удаа 21 аймагт улсын байцаагчид томилж ажилуулах гэж байгаа бөгөөд хөдөө орон нутгийн өргөдөл гомдлыг тэнд нь шийдвэрлэх бүрэн боломжтой болох гэж байна. Энэ тухай мэдээллийг 95521020, 91021020 утсаар мэдээлэл аваарай.
-УИХ-ын гишүүн С.Ганбаатар 11.00 цагт “Рио Тинто”-г Гаалийн Олон улсын шүүхэд өгөх гэж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болжээ.
- Үндэсний мэдээллийн төвд11:00 цагт “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-аас IV амаржих газрыг ашиглалтад оруулах аян зохион байгуулж байгаа талаар мэдээлнэ.
-"Монгол ньюс" мэдээллийн төвд 12:00 цагт Барилга, хот байгуулалтын салбарын "Барилгачдын зөвлөгөөн-2015" арга хэмжээг зохион байгуулах гэж буйтай холбоотойгоор хэвлэлийн бага хурал зарлалаа. Хуралд БХБ-ын дэд сайд Г.Байгалмаа, Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан, Монголын барилгачдын холбооны Ерөнхийлөгч Б.Батбаатар нар оролцож, мэдээлэл хийнэ.
-16.00 цагаас Уул уурхайн яам болон Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.
- Монголын Эмнести Интернэшнлийн байранд 16:00-17:00 цагт Сэтгүүлчдэд зориулсан Газартай холбоотой хүний эрхийн асуудлууд -онол, практикийн бага хурлын мэдээлэл өгөх сургалтыг зохион байгуулна. Холбоо барих 11-324705









