Бүлэг хулгайчдыг яллав

2015 оны 3 сарын 20

2009 оны 09 дүгээр сараас эхлэн Э.Ганбагана, Г.Гомбодорж, Ц.Батжаргал, Э.Сүхбаатар, Б.Сүхбаатар, Б.Цогтбаатар, Г.Төгөлдөр, А.Энхсайхан, Н.Алтанбаатар, Э.Эрхэмжаргал нар нь бүлэглэн Дорнод аймаг, Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт давтан үйлдлээр бусдын орон байранд хууль ёсоор нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тогтоогдсон байдаг. Улмаар энэ хэрэгт Дүүргийн 2 дугаар прокурорын газраас хяналт тавьж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх өнөөдөр  хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Э.Ганбаганад 11 жилийн хорих ял, Г.Гомбодоржид 10 жил нэг сарын хорих ял, бусад шүүгдэгч нарт 2-3 жилийн хорих ял тус тус оногдуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19530
0 эможи
keyboard_arrow_up