Цаг урагшлуулах нь хүний биед сөрөг нөлөөтэй

2015 оны 3 сарын 21

Зарим улс оронд зуны цагийн хуваарьт шилжиж эхэлсэн бол манай улс энэ сарын 29-нөөс цагийн зүүгээ урагшлуулах юм. Судлаачид цаг урагшлуулах нь хүний биед сөрөг нөлөөтэй болохыг баталсан байна.

 

Тодруулбал, цаг шилжүүлсний дараа хүмүүсийн 75 хувьд нойрны хямрал бий болж, унтах болох сэрэхэд хүндрэл тохиолддог байна. Харин 20 хувь нь өөрчлөлтийг мэдрээгүй бол 5 хувь нь өмнөхөөсөө илүү тухлаг унтаж, сэрж байжээ. Хоногийн цагийг гэнэт ургашлуулж, хойшлуулах нь бие махбодын дасан зохицох чадвар, биохэмнэлийн нийлэмжийг зориудаар алдагдуулж, дасан зохицлын эмгэг үүсэхэд хүргэдэг аж.

Улаанбаатар хотын түргэн тусламжийн төвийн гурван жилийн  315136 дуудлагын байдалд дүн, шинжилгээ хийж үзэхэд цаг шилжүүлсэний дараа өмнөх сарынхаас өвчлөлийн тоо нэмэгдсэн байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19527
0 эможи
keyboard_arrow_up