Хүнд даацын автомашины хөдөлгөөнийг өнөөдрөөс хязгаарлана

2015 оны 3 сарын 20

Жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20, аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20 хүртэл буюу зам хөлдөх, гэсэх үед том оврын болон хүнд даацын автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарладаг.

Нийтийн тээврийн компаниуд 31 автобусанд хяналтын камер суурилуулаад байгаа. Өчигдрийн байдлаар гудамж, замд гарсан 1598 зөрчлийг тус камераар баримтжуулан, Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлж, зөрчил гаргасан хүмүүсийн гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлжээ.

Хятадыг Оросууд хамгийн өндөр үнэлж байна

Дэлхийн бөмбөрцгийн янз бүрийн тив газарт байх Их Британи, АНУ, Австрали, Япон, ӨАНБУ, Энэтхэг, Бразил, Орос, Хятадыг хамруулан, улс бүрээс 500 хүн оролцуулж хийсэн судалгаанаас үзвэл Хятад улс болон түүний удирдлагад Оросууд бусдаас илүү талархалтай хандаж байна гэсэн дүн гарсан байна. Судалгаанд оролцсон нийт 4.5 мянган хүний нас 18-64, хүйсийн хувьд тэнцүү байв.

10 балын системээр дүгнэхэд Оросууд хамгийн өндөр буюу 7.6 гэсэн үзүүлэлттэй байсан бол Япончууд 3.4 байсан нь хамгийн доод үнэлгээ өгсөн гэсэн үг. 2013 оныхтой харьцуулбал Хятадын нэр хүнд 0.8 хувиар өссөн байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19480
0 эможи
keyboard_arrow_up