Төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг даваа гарагт эцэслэн шийдвэрлэнэ

2015 оны 3 сарын 20

НИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаан 3 дугаар сарын 16-ны өдөр болж, нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг 1 дүгээр хэлэлцүүлгээр хэлэлцсэн. 3 дугаар сарын 18-ны өдөр НИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн хороо, Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны хурлаар уг асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд 3 дугаар сарын 23-ны өдөр буюу Даваа гарагт эдгээр асуудлыг НИТХ-ын ээлжит хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19479
0 эможи
keyboard_arrow_up