Энэ онд 2500-аад айлын орон сууц ашиглалтанд орно
2015 оны 3 сарын 20
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд нийт 528 айлын орон сууц ашиглалтад ороод байгаа юм. Харин энэ онд нийт 2482 айлын орон сууц ашиглалтад оруулхаар төлөвлөжээ.
“Баганат өргөө” – 144, 160
“Цагаан хуаран” – 432
“Грийн рисурс” – 204 айлын орон сууцыг ашиглалтад оруулхаар төлөвлөжээ.
Гэр хорооллын 24 байршилд нийт 34 аж ахуй нэгж ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 1189 айлын газрыг чөлөөлөөд байна. Эдгээр компанийн үйл ажиллагаа ажлын явцтай УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд ирэх 4 сард танилцхаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









19463
0 эможи