Улаанбаатарт 0 хэм орчим байна

2015 оны 3 сарын 20

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөртөө ихэнх нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна.


2015 оны гуравдугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын саваар 3-8 хэм, Алтайн өвөр говиор  4-9 хэм дулаан, бусад нутгаар  3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор  өдөртөө 7-12 хэм, Эгь-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын сав газраар 0-5 хэм, бусад нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  1-6 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  2-4 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 0 хэм орчим байна.


2015 оны гуравдугаар сарын 21-нээс гуравдугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 21-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 21-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 22-ноос ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, голын сав газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 0-5 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19449
0 эможи
keyboard_arrow_up