Олон улсын эмэгтэй эрдэмтэд Монголд чуулна

2015 оны 3 сарын 19

Дэлхийн эмэгтэй инженерүүд, эрдэмтэдийн нэгдсэн байгууллага INWES-ын Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн чуулга уулзалтыг энэ жил манай оронд зургадугаар сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Уг хурал өмнө нь Австрали, Малайз, Тайвань, БНСУ-д зохион байгуулагдаж байсан аж. Монголд болох Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн чуулга уулзалт “Боловсролын шинэчлэл, инноваци” гэсэн сэдвийн дор зохион байгуулагдах юм байна. Уулзалтын үеэр боловсролын салбарын тулгамдсан асуудал, уг салбарын шинэчлэлийн асуудлыг олон улс орны эмэгтэй эрдэмтэд хамтран хэлэлцэх нь.

Мөн Монголын шинжлэх ухааны таван салбарын шилдэг эмэгтэй эрдэмтдийг шалгаруулж,  алдаршуулахаар төлөвлөжээ. Хөдөө аж ахуй, биотехнологи, Анагаахын шинжлэх ухаан, Техник технологийн салбар, Байгалийн шинжлэх ухаан, Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухаан гэсэн таван салбарын шилдэг эмэгтэй эрдэмтдийг Дэлхийн эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн нэгдсэн байгууллага INWES-ээс шилдгээр зарлан өргөмжилж батламж гардуулах юм. Цаашид хоёр жил тутамд уг шалгаруулалтыг зохион байгуулж байхаар болжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19430
0 эможи
keyboard_arrow_up