Цэргийн баярыг тохиолдуулан цагдаагийн алба хаагчид шагнагдлаа
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн баярын өдрийг тохиолдуулан хууль зүйн салбарт амжилт бүтээл гарган, идэвхи зүтгэлтэй ажилласан цагдаагийн алба хаагчдийг төрийн дээд одон медалиар шагнаж урамшууллаа.
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Чойжанцангийн Болдбаатар, Цагдаагийн байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Дугаржавын Майсүрэн, Улаанбаатар хотын цагдаагийн газрын ахмадын зөвлөлийн гишүүн, бэлтгэл хурандаа Чойжилын Ганболд, Цэргийн гавьяаны одонгоор Замын цагдаагийн газрын ахлах байцаагч Шаравын Довчинбаатар, Цэргийн хүндэт медалиар ёс журмын албаны ахлах байцаагч, цагдаагийн хошууч Базарбуриадын Батбилэг, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Дашлхагвын Золбаяр, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Мижгээгийн Хишигбаяр нарыг шагнасныг Цагдаагийн ерөнхий газрын дарга,Тэргүүн комиссар Р.Чингис гардуулан өглөө.









