Монголоо хөгжүүлэх 40 залууг нэрлэнэ

2015 оны 3 сарын 18

Монголын Залуучуудын холбоо, Forbes Mongolia сэтгүүлтэй хамтран “Монголоо хөгжүүлэх залуус” төслийг Монголдоо анх удаа хэрэгжүүлж эхлээд байна.Учир нь МЗХ 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахаар болсон. Энэ ч утгаараа баялаг бүтээгч залуусыг тодруулах, тэднийг дэмжих, сурталчилах, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болгох үүднээс  30 ба 40 хүртэлх насны шилдэг залуучууд, амжилтаараа хошуучлагчдыг олон нийтэд алдаршуулж байгаа билээ.“Монголоо хөгжүүлэх залуус” төслийн эхний  “30 хүртэлх 30” шалгаруулалтад нэр дэвшиж тодорсон гучин залууг “Forbes Mongolia” сэтгүүлийн хоёрдугаар сарын дугаараар та бүхэндээ танилцуулсан. Харин одоо “40 хүртэлх 40” шалгаруулалтад оролцох залуусыг тодруулж эхлээд байна. Залуусыг “Forbes Mongolia”сэтгүүлийн редакц, МЗХ-ны төлөөллөөс бүрдсэн тусгай комисс салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал, нийгэмд тустай ажил үйлс, манлайлал зэрэг үзүүлэлтүүдээр дүгнэн дээрх залуусыг шалгаруулах юм. “Монголоо хөгжүүлэх залууст” төсөлд шалгарсан залуус Үндэсний Залуучуудын Зөвлөлийн бүрэн эрхт гишүүн болох эрх нь нээгдэх ба 30 хүртэлх, 40 хүртэлх клубийн гишүүн болох юм.Залуу хүмүүсийн хувьд өөрсдийгөө сорьж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэн, бизнесээ хөгжүүлэхийн төлөө энэхүү шалгаруулалтад нэрээ дэвшүүлэн жил жилийн жагсаалтад багтахын төлөө хичээн ажиллацгаая Залуусаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19360
0 эможи
keyboard_arrow_up