МУСТА Ц.Баясгаланг олон улсын фестивальд урьжээ

2015 оны 3 сарын 18

Германы Ханновер хотноо зохион байгуулдаг оны шилдэг бүтээлийн “Мост” фестивальд УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан оролцохоор болжээ. Энэ сарын 29-нөөс ирэх сарын 3-н хүртэл үргэлжлэх тус наадмыг түүний “Эдит Пиаф” моно жүжгээр нээхээр болсон байна. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн бөгөөд “Ийм сайн жүжиг найруулж өгсөн Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулагчдаа баярлалаа” хэмээжээ.

2011 оноос хойш зохион байгуулсан энэ наадмын нэр хүнд сүүлийн үед өсөж байгаа юм. Энэ жилийн наадамд оролцох жүжгүүдийг оны олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр сонгожээ. Наадамд Молдав, Армян, Орос, Германы жүжигчид оролцох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19329
0 эможи
keyboard_arrow_up