НӨАТ-ын падаан авахдаа дараах баримтыг бүрдүүлнэ

2015 оны 3 сарын 17

Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 06-р сарын 30-ны өдрийн А208 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу НӨАТ-ын падаан авахдаа дараах баримтыг бүрдүүлнэ. Үүнд

  •     Падаан авахыг хүссэн албан бичиг
  • Падаан хүлээж авах этгээд /татвар төлөгч өөрөө эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч/-ийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл /нотариатаар баталгаажуулсан/
  • Падааны зарцуулалтын мэдээлэл
  • Падааны зарцуулалтын мэдээлэл нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн падааны хуваарилалт, зарцуулалтын мэдээтэй тохирч байх
  • Падааны зөрчилгүй байх /тухайн падаан зөрчилтэй талаар хууль хяналтын байгууллага нотолсон, падааныг тайлан тооцоондоо тусгаагүй, падааны зарцуулалтын мэдээлэл нь зөрүүтэй бол зөрүүг арилгах хүртэл хугацаанд падааны зөрчилд хамаарна/

НӨАТ-ын падааныг олгох:

НӨАТ-ын падааныг татвар төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын өр, дутуу төлөлт, падааны зарцуулалтын болон зөрчлийн талаархи мэдээлэлд үндэслэн тухайн татварын албаны татвар хураалтын ажил хариуцсан нэгжийн татварын улсын ахлах байцаагчийн зөвшөөрснөөр нярав олгоно.

НӨАТ-ын падаан олгохдоо татвар төлөгчийн үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, цар хүрээг харгалзан тухайн татвар төлөгчийн 1-3 хүртэлх сарын зарцуулах хэрэгцээнд тоо хэмжээгээр, шинээр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн татвар төлөгчид 1 багц буюу 50 хүртэлх ширхэгийг олгох зарчмыг баримтална.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19279
0 эможи
keyboard_arrow_up