ЕБС-д элсэгчдийн бүртгэл 4-сарын 28-наас эхэлнэ

2014 оны 4 сарын 23

Өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг сургуулиуд нэг хугацаанд хийдэг болсон.  Энэ нь нэг хүүхдийг  олон сургуульд зэрэг  бүртгүүлснээс  үүдэж  сургуулиудын хүүхдийн тоог бодитой   тогтоох,  анги танхимын зохион байгуулалтыг зөв хийх зэрэгт үүсдэг хүндрэлийг  арилгасан юм. 

 


Төрийн ба төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд 2014-2015 оны нэгдүгээр ангийн элсэлтийн ажлыг   2014 оны 4 сарын 28-аас 5 сарын 16-ны хооронд  зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.  Иймээс эцэг эхчүүд НБГ-ын даргын тушаалаар батлагдсан хамран сургах тойргийн дагуу харьяаллын сургуулиуд дээрээ тогтоосон хугацаанд бүртгүүлэх шаардлагатай. Иргэний шилжилт хөдөлгөөн хийгдээгүй буюу бичиг баримтаа хаяж үрэгдүүлсэн иргэд хорооны тодорхойлолттой байх шаардлагатай.Зарим бичиг баримт нь дутуу  тохиолдолд сургалтын менежерүүд оршин суугаа байрны гэрээг тулгаж үзэх шаардлага гардаг тул эцэг эхчүүд, иргэд ойлгох хэрэгтэй. Ерөнхий боловсролын сургуульд элсэгчдийг тогтоосон хугацаанд нь харьяаллын дагуу бүртгүүлснээр 1 дүгээр ангид хэрэглэгдэх сурах бичгийн захиалга үнэн бодит гарах, анги танхим, багшийн хүрэлцээ хангамжийг эртнээс  төлөвлөж,  зохицуулахад чухал ач холбогдолтой тул эцэг эх, иргэд та бүхэн иргэний үүргээ ухамсарлан 4 сарын 28-наас 5 сарын 16-ны хооронд дараах шаардлагын дагуу бүртгүүлж, бидний ажлыг дэмжин идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна.
Элсэгчдэд тавигдах шаардлага

2014-2015 оны хичээлийн жилд 2008 оны 1 дүгээр сарын 1-ээс  2008 оны 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ.
1.    Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
2.    Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний  эх хувь  болон хуулбар
3.    3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
4.    Шаардлагатай тохиолдолд байрны оршин суух гэрээ, хороон даргын тодорхойлолт, болон ИБМТ-ийн лавлагааг үзнэ.
5.    Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдээ дагуулан өөрийн биеэр  бүртгүүлнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1926
0 эможи
keyboard_arrow_up