Улаанбаатар 0 хэм орчим байна

2015 оны 3 сарын 17

2015 оны гуравдугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 6-11 хэм, Хүрэн балчир, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голынсав газраар 3-8 хэм хүйтэн, Говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 3-8 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 0 хэм орчим байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 хэм хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


2015 оны  гуравдугаар сарын 18-наас гуравдугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 18-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 19, 21-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 18-нд Алтайн уулс болон говь талын нутгаар, 21-нд зүүн зүгийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 6-11 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19239
0 эможи
keyboard_arrow_up