1000 оюутан цэрэгт явна
2015 оны 3 сарын 13

Өнгөрсөн жилээс эхлэн амжилттай хэрэгжиж буй “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хоёрдугаар ээлжийн 2015 оны нээлтийн ажиллагаа өнөөдөр Монгол Үндэсний Их сургууль дээр боллоо.
Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр хамруулан суралцах хугацаанд нь цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэх, төрийн алба хаших, эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орны батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Энэ онд 1000 оюутан цэргийг бэлтгэх зорилготой байгаа бөгөөд энэ ажилд нэг тэрбум орчим төгрөг төсөвлөөд байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









19157
0 эможи