Татварын тайлан цахимжсанаар 7.6 тэрбум төгрөг хэмнэжээ

2015 оны 3 сарын 13

Татварын Ерөнхий газраас өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн татварын цахим тайлангийн системийг үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн. Ингэснээр татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагуудад 7.6 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт үүссэн тухай тооцоо судалгааг АНУ-н Олон Улсын Хөгжлийн Агентлагаас (USAID) гаргаад байна. 
 
Цахим тайлангийн системд шилжихээс өмнө компаниудын ААН-үүдийн нягтлан бодогчид цаасаар санхүүгийн тайлангаа тушаах гэж татварын албанд биеэр очиж дугаарлахад дунджаар ажлын таван цаг зарцуулдаг байжээ. 
 
Нягтлан бодогчийн нэг цагийн цалин дунджаар 3405 төгрөг гэж үзвэл улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нийт 55.331 аж ахуйн нэгжүүд үр ашиггүй цаг тутамд зарцуулсан цалингийн нийт хэмжээгээр татвар төлөгчдөд жилд 3.8 тэрбум төгрөгийн хэмнэлт үүссэн байна.  Мөн замын зардлаас 929.6 сая төгрөг, бичиг цаасны зардлаас 14.2 сая төгрөг хэмнэсэн тооцоо гарсан байна. 
Энэ талаар  
 
ТЕГ-ийн Мэдээлэл технологийн төвийн дарга Х.Батбаяр “Бид анх 2012 онд татварын цахим тайлангийн систем боловсруулах тендер зарлаж, мэдээллийн технологи, цахим засгийн систем хөгжүүлэлтээр дотооддоо хамгийн өндөр туршлагатай Интерактив компаниар уг системийн хөгжүүлэлтийг гүйцэтгүүлж, богино хугацаанд нэвтрүүлсэн. Татварын байгууллагаас гаргадаг 100 гаруй төрлийн тайлангууд загварчлагдсан бөгөөд татварын цахим системийн ачаар их хэмжээний мөнгөн зардал болон цаг гэх мэт олон төрлийн хэмнэлт татвар төлөгч, татварын байцаагч аль аль талдаа үүссэнд бид баяртай байгаа. Одоогийн байдлаар 120 мянга орчим аж ахуй нэгж энэхүү системийг ашигласан үзүүлэлттэй байгаа бөгөөд. татвар төлөгчид тайлангаа хоцорч тушаах асуудал эрс багассан” хэмээн тайлбарлалаа. 
 
Татварын цахим системд татвар төлөгчид татварын тайлангаа оруулж илгээхээс гадна татварын байцаагчдад санал хүсэлт, өргөдөл илгээж асуудлаа шийдвэрлүүлэх мөн ААН, хувь  хүний татварын тодорхойлолтыг хүсэлтийн дагуу гаргуулах боломжтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19085
0 эможи
keyboard_arrow_up