Азийн залуучуудын чуулганы үеэр ажиллах сайн дурын ажилтнуудыг бүртгэнэ

2015 оны 3 сарын 12

Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Чуулганыг 2015 оны 5-р сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.

Чуулганд дотоод, гадаадын 600 орчим зочид төлөөлөгчид оролцох юм. уг чуулганы зохион байгуулалтанд оролцох 100 сайн дурын залуусыг бүртгэж эхлээд байна.

Ерөнхий чуулган салбар хэлэлцүүлгүүдээс гадна “Залуу бизнес эрхлэгч, манлайлагч залуучуудын уулзалт”, “Зүүн Хойд Азийн залуучуудын уулзалт” гэсэн 2 томоохон чуулган болох бөгөөд хоттой танилцах аялал, чөлөөт хөтөлбөр гээд сонирхолтой олон арга хэмжээ багтаж байгаа юм.

Сайн дурын ажилтнууд нь хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийг угтах, үдэх, орчуулга хийх,ерөнхий зохион байгуулалтанд оролцож ажиллах юм байна. Тавигдах шалгуурт англи болон бусад гадаад хэлний зохих мэдлэгтэйбайх, хариуцсан ажилдаа хариуцлагатай хандаж, цаг баримталдаг байх хэрэгтэй.

Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Чуулганд сайн дурын ажилтнаар оролцсоноор гадаадын залуучуудтай танилцах, Азийн бүсийн залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлаарх цогц мэдээллийг нэг дороосолж авах, хэлний мэдлэгээ сайжруулах, гадаад арга хэмжээнд оролцох дадлага туршлагатай болох зэрэголон давуу талыг олгож байгаа юм.

Мөн сайн дурын ажилтнуудыг бүртгэж шалгаруулж явсаны дарааарга хэмжээний үеэр ажиллах зааварчилгаа өгч сургалтанд хамруулахын зэрэгцээ уг арга хэмжээнд оролцсон бүх сайн дурын ажилтнуудад талархлын сертификат гардуулах юм байна. Бүртгэл 2015-03-27 хүртэл явагдах бөгөөд уг арга хэмжээнд оролцохыг хүссэн залуус онлайнаар болон МЗХ-ны байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж бүртгүүлэх боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19014
0 эможи
keyboard_arrow_up