ЗӨВЛӨМЖ: Оройн 22 цагаас хойш барилгын ажил хийхгүй байхыг анхааруулав

2015 оны 3 сарын 12

Барилга угсралтын ажлын явцад зөрчил гарч барилгын бат бэх, тогтвортой байдал алдагдах, техникийн ашиглалтын аюулгүй байдлыг хангаагүйгээс хүний эрүүл мэнд, амь насыг хохироох зэргээс шалтгаалан тухайн барилгын ажлыг зогсоох, хэсэгчлэн болон бүтнээр буулгах шаардлага тулгарах гэхчлэн болзошгүй эрсдэлээс хүний амь нас, аж ахуйн нэгжүүдийг хамгаалах зорилгоор МХЕГ-аас зөвлөмж гаргалаа. Зөвлөмжид компани өөрийн дотоод хяналтын журмыг боловсруулж, хэрэгжүүлэх, бетон цутгалтын ажлыг тэг хэмээс бага үед нэмэлт арга хэмжээгүйгээр гүйцэтгэхгүй байх, үндсэн бүтээцийн зуурмагийг төвлөрсөн зуурмагийн узелиэс авч хэрэглэх, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар орон сууцны бүс нутагт оройн 22 цагаас өглөөний 06 цагуудад барилга угсралтын ажил явуулахгүй байх, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтныг тогтмол ажиллуулж, ажилчдыг сургалтад хамруулах зэрэг асуудлыг тусгажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19008
0 эможи
keyboard_arrow_up