Худалдаа үйлчилгээний газруудын байршлыг газрын зураглалд тэмдэглэлээ

2015 оны 3 сарын 12

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс нийслэлийн хэмжээнд ахуйн үйлчилгээ, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 8484 газрыг нийслэлийн төвийн 6 дүүргийн 138 хорооны нутаг дэвсгэрийн зураглалд тэмдэглэж, нэгтгэсэн  мэдээллийн бааз үүсгэлээ. Ингэснээр хороодод хэдэн хүнсний дэлгүүр, гуанз ресторан, ахуйн үйлчилгээний цэг, ямар байршилд байгааг харах боломжтой болно.
Зураглалаас харахад хотын төвөөс алслагдсан хороодод худалдаа үйлчилгээний цэг цөөн байгаа бол төвийн хороодод нэг байршилд олон цэг төвлөрсөн байна. Иймд хүн амын тоо, нягтаршил, үйлчлэх хүрээ, үйлчилгээний хүртээмж зэргээс хамаарч тухайн хороонд үйлчилгээний цэг салбарын тоог оновчтой болгох асуудлыг шийднэ.
Цаашид мэдээллийн санг иргэдэд нээлттэй болгож цахим хуудсанд байршуулсанаар  олон нийтийг сонголтоо хялбар, зөв хийхэд нь туслах юм. Мөн хороо, дүүрэг, хотын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг зөв хийхэд энэхүү зураглалыг ашиглах боломжтой гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18992
0 эможи
keyboard_arrow_up