1000 сарнайн баяр боллоо

2015 оны 3 сарын 11

Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны дарга Б.Саранчимэгийн санаачлан уламжлал болгосон “1000 сарнай” хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо. Төр нийгмийн бүхий л салбарт өөрсдийн мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө зориулж яваа олон мянган ээжүүдийн төлөөлөл болсон 1000 ээж тус үйл ажиллагаанд оролцлоо. "1000 сарнай" хүндэтгэлийн арга хэмжээгНийслэлийн НАМЭХ-ны дарга Б.Саранчимэг ээжүүд, эмэгтэйчүүддээ мэндчилгээ дэвшүүлэн баярын үйл ажиллагааг нээж, нэгэн өдрийг шагналын хур, урлагийн тоглолт, азын сугалаатай өнгөрүүллээ. Ажил үйлс амжилт бүтээлээрээ манлайлсан эмэгтэйчүүд нийслэлийн НАМЭХ-ны "Шилдэг эмэгтэй", "Хүндэт тэмдэг"-ээр энгэрээ мялааж, уригдсан суудал нь аз дагуулсан ээжүүд гэр ахуйн цахилгаан барааны эзэд боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18964
0 эможи
keyboard_arrow_up