Монголд гэрэл зургийн алба байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна

2015 оны 3 сарын 11

 Монголд гэрэл зургийн анхны алба байгуулагдсаны анхны алба байгуулагдсаны 80 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монголын гэрэл зурагчдын холбооноос гишүүд дэмжигчиддээ зөвлөгөө, мэдээлэл өгөх, техник технологи нэвтэрүүлэх, шинэ арга барилд суралцах зэрэг олон ажлыг төлөвлөжээ.

 

Өнөөдрийн байдлаар гэрэл зураг сонирхогч 1000 гаруй залуус бүртгэлтэй байдаг аж. Түүнчлэн тус холбооноос 80 жилийнхээ ойн хүрээнд гэрэл зурагчдын ёс зүйн зарчмыг баталжээ. 1935 оны аравдугаар сарын энэ өдөр Ардын сайд нарын Зөвлөлийн хурлаар Ардын гэгээрүүлэх яамны сайдын илтгэлийн дагуу Монголд кино, зургийн газар байгуулах асуудлыг тусгайлан хэлэлцэж, 32 дугаар тогтоолыг гаргажээ. Энэ үед Богд хаан Бадам гэдэг зурагчинтай байснаас гадна, Судар бичгийн хүрээлэнд Чойжинням гэдэг хүн зурагчнаар ажиллаж байсан зэрэг баримт бий.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18923
0 эможи
keyboard_arrow_up