Барилгын материал үйлдвэрлэгч “ТОП-50” аж ахуйн нэгжийн нэр тодорчээ

2015 оны 3 сарын 11

 “Барилга.МН” сэтгүүл Монголд анх удаа  эх орны барилгын материал үйлдвэрлэгч үндэсний компаниудаас шилдэг 50 аж ахуйн нэгжийг нэрлэж байна. Барилга хот байгуулалтын яам /БХБЯ/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо /БМҮХ/ хамтран 2014 оны гурав дөрөвдүгээр улиралд барилгын материалын үйлдвэрлэл эрхлэж байгаа  үйлдвэрүүдэд хийсэн дэлгэрэнгүй судалгаанд 400 шахам  үйлдвэр, аж ахуйн нэгж хамрагдсан билээ. Уг шалгаруулалтыг үндэслэл болгон “Барилга.МН” сэтгүүлээс Монголын “TOП-50”  барилгын материал үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн нэрийг ийнхүү нэрлэж байгаа юм.
 Шалгаруулалтыг олон нийтийн дунд нээлттэй хэлбэрээр явуулсан бөгөөд дэвшилтэт техник технологи ашигласан байдал, үйлдвэрлэлтийн хэмжээ, бүтээгдэхүүний чанар, байгаль орчинд ээлтэй зэрэг бүтээгдэхүүнд тулгуурласан шалгуур үзүүлэлтүүдээс гадна ажилтан, албан хаагчдын тоо, улс эх оронд төлсөн татвар төлөлтийн хэмжээ, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт зэрэг олон нийт, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага өндөр байгааг ч мөн харгалзан үзсэн юм.
Мөн манай хамт олон цаашид барилгын салбарын шилдгүүдийг салаа, мөчир бүрээр шалгаруулан нэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд “ТОП-50” үйлдвэрлэгчийн дараа барилгын салбарын аль чиглэлийг сонгон авч шилдгүүдийг нь тодруулахаа тун удахгүй  “Барилга.МН” сайтаар дамжуулан зарлах болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18922
0 эможи
keyboard_arrow_up