СБД-т “Хариуцлага ба аз жаргал” лекц 6 сар хүртэл үргэлжилнэ

2014 оны 4 сарын 23

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан санаачлан УИХ-ын гишүүн Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр дэмжсэнээр Боловсролын хэлтсээс өчигдрөөс эхлэн дүүргийн 1 дүгээр сургуулиас эхлэн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн төгсөх ангийн 2618 сурагчдад “Хариуцлага ба аз жаргал” сэдэвт лекцийг зохион байгуулж байна.

Дээрх лекц хуваарийн дагуу өчигдөр Ерөнхий боловсролын 2-р сургууль дээр болсон бөгөөд арга хэмжээг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн нээж “Хэрэв сурагч та өөрөө хичээхгүй юм бол танд зуун багш, дэлхийн шилдэг сургууль байлаа ч сургах эрдэм хүчгүйднэ” хэмээгээд, үргэлжлүүлэн Монгол залуу хүн ТББ-ын лектор, Үндэсний уран илтгэгч, оюуны олимпын аварга А.Отгонбаатар сурагчид мэргэжилээ хэрхэн зөв сонгох, зорилгынхоо төлөө ухралтгүй тэмцэхийг ойлгуулсан ач холбогдол бүхий сургалт болсон юм.

Ахлах ангийн сурагчдын төлөөлөл зохион байгууллагчдад хандан “Төгсөх ангийн бидний хувьд нийгмийн амьдралд бие даан оролцох, мэрэгжлээ зөв сонгох чухал мөч тулгарч буй энэ үед “Хариуцлага ба аз жаргал” сэдэвт лекцийг хүргэж байгаа нь цагаа олсон чухал ажил болж байна, та бүхэнд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлэе” гэлээ.

Сурагчдын мэргэжил сонголтонд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор болж байгаа уг лекц 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1891
0 эможи
keyboard_arrow_up