Дэлхийн усны өдөрт зориулсан эрдэм шинжилгээний хурал болно

2015 оны 3 сарын 11

Дэлхийн усны өдөр энэ сарын 22-нд тохионо. Энэ өдрийг НҮБ-аас “Ус-Тогтвортой хөгжил”уриан дор явуулахаар зарласан. Манай улсад усны салбар үүсч хөгжсөний 77 жилийн ой, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэхүү эрдэм шинжилгээ, онол практикийн X бага хурлыг зохион байгуулах гэж байна.

“Ус-Тогтвортой хөгжил” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлын зорилго нь дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй хүрээлэн буй орчин, Монгол орны усны нөөц, ашиглалт, чанарын асуудал, усан цахилгаан станц болон байгаль орчны бохирдлыг шийдвэрлэхэд их, дээд сургуулийн оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэдний судалгаа шинжилгээний ажилд тусламж дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18900
0 эможи
keyboard_arrow_up