Бүртгэлийн үйлчилгээг хорооноос авах боломжтой боллоо

2014 оны 4 сарын 23

Өчигдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Бүртгэлийн хэлтэс иргэний улсын бүртгэлийн зарим нэг төрлийн бүртгэлийг хорооноос үзүүлэх ажлыг эхлүүлэхтэй холбоотойгоор хороодын Засаг дарга болон зохион байгуулагч нарт иргэний улсын бүртгэлийн чиглэлээр сургалт зохион байгууллаа.

Уг сургалт нь хорооноос иргэний улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлэх, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, иргэдийг мэдээ,  мэдээллээр хангах зэрэг дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад оршиж байгаа юм.

Сургалтанд НЗДТГ-ын НУЗХ-ийн дарга Ү.Ганболд, НУБГ-ын Захиргааны хэлтсийн дарга Б.Байгалмаа, Бүртгэл статистикийн хэлтсийн дарга Н.Наранцэцэг, дүүргийн Бүртгэлийн хэлтсийн дарга Г.Баатарзориг, Захиргаа хуулийн хэлтсийн дарга Б.Ганбаатар болон хороодын Засаг дарга, зохион байгуулагч нар оролцов.

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хөнгөн шуурхай болгох, хүртээмжийг нэмэгдүүлж зорилгоор Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хамтарсан санамж бичгийн дагуу Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбож өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 9, 10, 11, 12, 13 дугаар хороог мэдээллийн нэгдсэн санд холбосон улсын бүртгэлийн 5 төрлийн үйлчилгээг хийхээр болжээ. Үүнд: Гэрлэсний бүртгэл, гэрлэлт сэргээлтийн бүртгэл, гэрлэлт цуцалсны бүртгэл /шүүхийн журмаар/, иргэний үнэмлэхийн лавлагаа олголт, байнгын оршин суугаа хаягийн бүртгэлийг тус тус хөтлөх юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1890
0 эможи
keyboard_arrow_up