Азийн залуус Улаанбаатарт чуулна

2015 оны 3 сарын 10

 “Нэг Ази 2015:Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” гэсэн сэдэвт чуулганд дотоод, гадаадын 600 орчим зочид төлөөлөгчид тавдугаар сарын 18-21-ны өдрүүдэд Улаанбаатарт зохион байгуулахаар болжээ. Энэхүү чуулганыг  Монгол Улсын Засгийн газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулж буй юм.

Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий чуулган нь  боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, жендер, тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын үүрэг оролцоо, залуучуудын талаарх бодлого, хөтөлбөрүүд болон  тогтвортой хөгжил гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд зохиогдох аж. Мөн  “Залуу бизнес эрхлэгч, манлайлагч залуучуудын уулзалт”, “Зүүн Хойд Азийн залуучуудын уулзалт” гэсэн хоёр салбар хуралдаантай юм байна.

Энэ чуулганаар 4 жилд нэг удаа сонгогддог Удирдлагын бүрэлдэхүүний сонгууль болдог байна. Энэ жилийн чуулганы зорилго нь Азийн орнуудын залуучуудын “Тогтвортой Хөгжлийн Зорилтууд”-ын нэн тэргүүний чиглэлүүдийг тодорхойлох,  гишүүн орнуудын төлөөлөгчдийн харилцаа холбоог сайжруулах, нэгтгэх, тэдэнд өөр хоорондоо туршлага солилцох боломж олгохын сацуу  “Tогтвортой хөгжлийн зорилт”-д Азийн улс орнуудын оруулах саналыг нэгтгэж НҮБ-ын ажлын хэсэгт хүргүүлэх аж.Уг чуулганд  Монгол Улсад сурч ажиллаж байгаа Азийн орнуудын оюутан залуучууд, Олон Улсын Байгууллагуудын төлөөлөл, Монголын талаас төрийн болон ТББ-дын төлөөлөл, хувийн хэвшлийнхнийг урьж байгаа бөгөөд тус арга хэмжээний үеэр ажиллах сайн дурын ажилтнуудыг ч бүртгэж эхэлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18853
0 эможи
keyboard_arrow_up