Автозамын ажлуудыг концессийн гэрээгээр гүйцэтгэнэ

2015 оны 3 сарын 10

 Аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох Засгийн газрын зорилтын хүрээнд  2012-2014 онд Баянхонгор, Өмнөговь, Хөвсгөл, Дундговь, Хэнтий, Дорноговь, Замын-Үүд, Сүхбаатар зэрэг аймгуудын авто замыг барьж, ашиглалтад хүлээн авсан юм. Үлдсэн аймгуудыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажил үргэлжилж байна.

Концессийн барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх Алтай-Дарви чиглэлийн 98 км, Баянхонгор-Алтай чиглэлийн 129,4 км, Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км, Тосонцэнгэлийн 4 замын уулзвар-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км, Мандал сум Зүүнхараа чиглэлийн 15,8 км хатуу хучилттай авто зам төслүүдийн концессийн гэрээг гүйцэтгэгч компаниудтай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Дээрх төслүүдэд зарцуулах мөнгийг концессийн гэрээнд заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөх хуваарийн дагуу улсын тухайн жилийн төсөвт тусгаж байхыг Сангийн Сайд Ж.Эрдэнэбатад даалгасан байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18843
0 эможи
keyboard_arrow_up