Нийслэл болох зарим үйл явдлын тойм

2014 оны 4 сарын 23

09:00 цагт Эрчим хүчний сайд М.Сономпил эрчим хүчний салбарын томоохон бүтээн байгуулалт болох Амгалан ДС-ын болон ДЦС-3, ДЦС-4-ын 50-124 МГв-ын өргөтлгөлийн үйл явцтай газар дээр танилцана. Сэтгүүлчдийг өглөө 09:00 цагт Соёлын төв өргөөний хойд талаас автобусаар авч явна. Өдөр 13:00 цагт буцааж хүргэж өгнө. Утас: 99773800, 88008516

 

10:00 цагт эхний болон 2 дахь жилдээ ажиллаж байгаа сургалтын менежерүүдийн сургалт Багшийн хөгжлийн ордог 605 тоотод эхэлнэ. Энэхүү сургалтанд Зүүн болон Хангайн бүсийн нийт 78 менежерүүд хамрагдаж байгаа юм. Утас: 97113649
10:00 цагт Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Олон улсын техник технологийн номын үзэсгэлэнг ШУТИС-ийн төв байрны арын "Open air" талбайд зохион байгуулах юм байна. 
11:00 цагт Эдийн Засгийн Хөгжлийн Яамны Инноваци, Төр-Хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга С.БЭХБАТ "11 11 төв"-д ажиллана.
11:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Нийслэл болон дүүргийн өмнөх Засаг дарга нар, газрын албаныхан эрх мэдлээ урвуулан ашиглаж Гачууртын иргэдийг ихээхэн хохироосон талаар Иргэдийн төлөөлөл Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:00 цагт Улаанбаатар хот аялал жуулчлалыг хөгжүүлж 2030 он гэхэд жилдээ 5 сая жуулчин хүлээн авах зорилт бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар сэтгүүлчидтэй "Зангиагүй уулзалт" хийнэ. Уулзалт Хангарьд ордны 14 давхарт болно. Утас: 88781218, 325044
11:00 цагт Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хурал НЗДТГ-ын А танхимд болно. Хурлаар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бар, цэнгээний газар, зочид буудлуудад үйлдэгдэж байгаа гэмт хэргийн талаар танилцуулга хийнэ. Утас: 91040607 325044
11:00 цагт МАХН-ын удирдлагууд Германы Эбэртийн сангийн төлөөлөгчидтэй гэрээ хийж гарын үсэг зурна. Арга хэмжээ МАХН-ын төв байранд болно.
11.00 цагт Mongolnews мэдээллийн төвд Малайз улсад байгаа монгол иргэдийн аюулгүй байдлын төлөө ТББ-ууд нэгдсэн талаар Дэлхийн улс оронд суралцагч Монголын оюутан залуучуудын холбооноос мэдээлэл хийнэ.
11.30 цагт Mongolnews мэдээллийн төвд “Тэнгэрийн холдинг” ХХК-ийн захирал Х.Анхбаярын болон АТГ-ын явуулж байгаа үйл ажиллагааны талаар Х.Анхбаярын өмгөөлөгч, ар гэрийнхэн хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт Mongolnews мэдээллийн төвд "ТВ-8” телевизийн найман жилийн ойд зориулсан хэвлэлийн хуралд урья.
12:30 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Чингис бонд, Самурай бондын гэрээг олон нийтэд ил болгохыг шаардсан иргэд хэвлэлийн бага хурал зарлалаа.
13:00 цагт "Уншъя, Эргэцүүлье" шилдэг шүүмж, сэтгэгдэл бичих уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа Интерном номын дэлгүүрийн төв салбарт болно.
16:00 цагт ШУТИС, ҮТДС-ийн уран бүтээлч багш нар “Тэнхлэг” – 2014 үзэсгэлэнгээ урлаг сонирхогч, үзэгч олондоо толилуулна.
Утас: 327474
16:00 цагт Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хурлын танхимд Монгол Улсад генерал цол бий болсны 70 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн ЗДТГ Цэргийн штаб генералууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно. Утас: 99767480

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1884
0 эможи
keyboard_arrow_up