ХУД-ийн 2-р хорооны ИНХ-ын дарга Б.Энх-Хөдөлмөр: Энэ онд олон шинэлэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна

2015 оны 3 сарын 10

-Танд энэ өдрийн мэнд хүргэе

-Баярлалаа.

-Та ХУД-ийн Иргэдийн Нийтийн хуралд хэзээнээс эхлэн сонгогдож ажиллаж байгаа вэ?

-Иргэдийн нийтийн хурлын даргын сонгуульт ажлыг 2008 оноос хойш хийж байна.

 

Иргэдийн нийтийн хурлын дарга нь хурлын анхан шатны нэгж бөгөөд иргэдтэйгээ шууд тулж ажилладаг  онцлогтой байгууллагын удирдагч юм. Намайг анх ажлаа авч байхад манай хороонд иргэний танхим гэж байсангүй.

Тийм учраас иргэдийг өөрийн хорооныхоо дэргэд тойргийн УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, өөрийн хорооны  ИНХ-ын дарга болон Засаг дарга, хорооны иргэдтэй уулзах боломжоор хангах, бүхий л төрлийн мэдээллийг олж авах, чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэх төвийг бий болгох нь зүйтэй юм байна гэж үзээд  санаачлан анхны “ Иргэний мэдээллийн төв” -ийг  ИНХ-ынхаа дэргэд байгуулан ажиллуулсан нь үр дүнгээ өгсөн төдийгүй одоогийн “Иргэний танхим”- ын эхлэл болсон.  

“Иргэний мэдээллийн төв”- ийг  байгуулахад манай хорооноос дүүрийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Ё. Гэрэлчулуун, Б. Мөнхжаргал, Д. Жанлав нар  их тусалж дэмжиж ажиллаж байсныг тэмдэглэн хэлэх хэрэгтэй.  Хорооны ИНХ бол хурлын анхан шатны нэгж болох учраас байнгын үйл ажиллагаатай байж иргэдийг үнэн  бодит мэдээллээр хангах, бүхий л шатны хурлын үйл ажиллагаа, гарсан тогтоол, шийдвэрүүдүүдийг сурталчилах, тойргийн УИХ-ын гишүүд,  Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн хийсэн ажил болон  Иргэдийн нийтийн хурлын эрх, үүрэг, үйл ажиллагаа, ямар ажил хийдэг талаар иргэдэд сурталчилан таниулах зорилгоор самбар гарган ажиллаж байна. Түүнчлэн иргэний танхим нь интернэттэй учир иргэд  хүссэн мэдээ мэдээллээ интернэтээс авах, өдөр тутмын сонинг цаг тухай бүрт нь унших, зурагтаар цаг үеийн мэдээллээ авах боломжтой. Иргэний танхимаар хорооны иргэд тэр дундаа ахмад настанууд ихээр ирж үйлчлүүлдэг.

-Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн томоохон ажлуудаасаа танилцуулаач?

-Өнгөрсөн онд манай хорооны ИНХ болоод “Иргэний танхим”-ын хувьд ахиц дэвшилттэй, амжилтаар дүүрэн жил байлаа. Тухайлбал, манайх Иргэний танхимаа шинэчлэн тоног төхөөрөмжөө сайжруулсан. Техник тоног төхөөрөмжөө шинэчилснээр иргэд иргэний танхимаар үйлчлүүлэхдээ бүх талын мэдээлэл авах боломж бүрэн бүрдсэн ба хурлаа хийх, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэх мэт олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой болсон. Дүүргийн ИТХ-аас хороодынхоо ИНХ-ын ажлыг сайжруулах, шинэ шатанд гаргах, Иргэний танхимыг  тохижуулах, цаашид ажиллах боломжийг бий болгоход  анхаарч ажилласнаар ажлын ахиц гарч байгаа билээ.

Мөн дүүргийн хороодын ИНХ-ын дарга нар 2008 онд анх санаачлан “Дарга нарын зөвлөл”-ийг  байгуулан ажиллаж байна. Энэ зөвлөл нь олон шинэлэг ажлуудыг санаачлан хийж хэрэгжүүлээд байна. Зөвлөлийн хийх ажлын  саналыг ИТХ-ын дарга Д.Батбилэг дарга, ажлын албаны дарга Б.Бас-Оргил, Иргэний оролцоо хяналтын хэлтсийн дарга Б.Хандсүрэн нар хүлээн авч дэмжин хамтарч ажилласанд талархал илэрхийлж байна. Бидний хамтарч ажилласны үр дүнд бүх хорооны  “Иргэний танхим”-ыг  дунджаар 8 орчим сая төгрөгний хөрөнгө гаргаж тохижуулсан, Иргэний танхимын орон тооны ажилтантай болгож ажлын цагаар иргэдийг хүлээж авч уулзаж мэдээлэл өгч байгаад иргэд баяртай байна. Манай хорооны хувьд эхлээд “Иргэний мэдээллийн төв” анх санаачилж байгуулан ажиллуулсан бөгөөд  дараа ерөнхийлөгчийн зарлигаар “Иргэний танхим” болгон өргөжүүлэн ажиллаж байна. Цаашид бид нар Иргэний танхимыг  “Иргэний хөгжлийн төв” болгон иргэд хөгжөөд гардаг болгохоос гадна нийслэлийн тэргүүний  Иргэдийн нийтийн хурал, Иргэний танхим болохоор зорилт тавьж ажиллаж байна. Мөн хороондоо иргэний нээлттэй хэлэлцүүлэг 2 удаа зохион байгуулсан. Нээлттэй хэлэлцүүлгийн ач холбогдлыг мэдэрсэн. Учир нь замын хөдөлгөөний талаар  ард иргэд хурал дээр байнга ярьдаг.  "19-р хорооны “Жаргалант” үйлчилгээний төвийн талбайд  машин зогсоомооргүй байна" гэх мэтээр. Иргэдийг үйлчлүүлэхэд саад болж байна гэж иргэд хурал болгон дээр саналаа хэлдэг байсныг харгалзан   замын цагдаагийн хэлтэстэй хамтраад нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж энэ жилдээ багтаагаад 19-р хорооллын зам дагуу авто машины  хөдөлгөөнд зохицуулалт хийхээр болсон. Үүнийг дүүрэг хүлээн авч 20 сая төгрөг төсөв гаргахаар болсон. Удахгүй 19-р хорооллын “Жаргалант” үйлчилгээний төвийн машины зогсоолыг асуудлыг шийдэхээр болсон юм.

-Энэ онд дарга нарын зөвлөлөөс ямар ажил шинээр санаачлаад ажиллаж байгаа вэ?

- Иргэдийн нийтийн хурлын дарга нарынхаа зөвлөлөөр нэг хороонд 2 шинэлэг ажил хийхээр тогтсон. Нийт 16 хороо гэхээр  32 шинэлэг ажил хийгдэнэ. Манай хорооны хувьд бүх ажлаа албан бичгээр авч хариу өгч хэвшсэн байгаа.  Мөн Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчид  сард  3-4 удаа хуралддаг.  Энэ ондоо иргэний танхимаа тогтмол ажиллуулж иргэдтэйгээ нээлттэй хэлэлцүүлэг тогтмол хийж төр засгийн хийж байгаа ажлыг иргэддээ сурталчилан таниулан ажиллахаар төлөвлөж байна. 

-Хан-Уул дүүргийн хувьд боловсрол, хүүхдэд хандсан олон ажил зохион байгуулдаг. Тэгвэл танай хорооны хувьд энэ чиглэлээр ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?

- Өнгөрсөн жил бид 75-р сургуулийн болоод тойргийн сургуулиудад хүүхдийн хүмүүжлийн талаар болоод цагдаагийн хэсэгтэй хамтран замын хөдөлгөөний дүрмийн талаар сургалт зохион байгууллаа. Үүнээс гадна “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил “Арона” шүдний эмнэлэгтэй хамтран 52,75-р сургуулиудын нэг ангийн хүүхдүүдийн шүдийг хамгаалах хамгаалалт хийлгэсэн. Энэ ажил маань эцэг, эхчүүд хүүхдүүдийн талархлыг хүлээсэн сайхан ажил болсон. Цаашид энэ ондоо ард иргэдийн төлөө нэлээд ажил хийхээр төлөвлөөд явж байна.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18821
0 эможи
keyboard_arrow_up