Д.Алтанхуяг Монгол Улсын соёлын элч боллоо

2015 оны 3 сарын 09

ХБНГУ-ын Берлин хотноо болсон “ITB Berlin 2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсын Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуягт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулан өглөө. Дэлхийн сонгодог урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж, олон улсын тавцанд Монгол Улсын нэрийг дуурсгаж яваа Д.Алтанхуягийн гавьяаг үнэлж ийнхүү Монгол Улсын Соёлын элчээр өргөмжилж байна. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлсэн үгэндээ “Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах, соёл, урлаг, түүх, спорт, хүмүүнлэг, шинжлэх ухааны хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүндтэй үүргээ биелүүлэхэд тань Монгол Улсын Гадаад хэргийн яам бүх талаар дэмжиж ажиллах болно” гэдгийг онцолжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18785
0 эможи
keyboard_arrow_up