Хүүхдэд дуугарах эрх байхгүй

2015 оны 3 сарын 09

Хүн амын  дундаж наслалт, эрүүл мэндийн байдал нь хүүхэд өсвөр үеийнхний эрүүл мэндтэй шууд холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, энэ насанд ихэнх архаг өвчний суурь тавигддаг болохыг судлаачид тогтоожээ.

БСШУ-ны сайдын 2014 оны наймдугаар сарын 26-ны А335 тушаалаар эрүүл мэндийн хичээлийг хасаж, бусад хичээлтэй интеграцчилах тухай ажлыг эхлүүлээд буй. Үүнийг Иргэний нийгмийн 107 гаруй байгууллага эсэргүүцэж өнгөрсөн сард БСШУЯ-нд мэдэгдэн, албан тоот бичиг хүргүүлсэн боловч тодорхой хариу ирээгүй байна. Тиймээс “Youth Lead” олон улсын залуучуудын эрүүл мэндийн байгууллага, “Хүний хөгжил нөхөн үржихүй"  ТББ-аас ЕБС-иудад эрүүл мэндийг хичээлийг хасуулахгүй байх талаар албан БСШУ-ны сайд Л.Гантөмөрт хандаж албан ёсны мэдээлэл хийлээ.  Тэд хоёрдугаар сарын 16-нд “Эрүүл мэнд” хичээлийг бие даасан цагаар үлдээхийг шаардсан 7 хуудас шаардлагыг хүргүүлсэн аж. Эдгээр байгууллагын хэлж буйгаар ЕБС-д эрүүл мэндийн хичээлийг хасахыг эсэргүүцэж 10 мянга гаруй залуус дуу хоолойгоо нэгтгэсэн байна. Өсвөр үеийнхэн залуус эрүүл мэндийн боловсролын тухай зөвхөн “Эрүүл мэнд” хичээлээр олж авдаг гэжээ.  

2011-2014 онд хийгдсэн судалгаагаар хүүхэд, өсвөр үе, залуусын дунд эрүүл ахуйн дадал муу, өсвөр насны охидын жирэмслэлт их, осол гэмтэл, амиа хорлолт, архидалт, мансууралт, хүчирхийлэл, үр хөндөлт , БЗХӨ нэмэгдсэн болох нь харагджээ. ЕБС-иудад сурч буй өсвөр үеийнхэн, Манай улсад 1998 оноос Засгийн газрын 30 дугаар тогтоолоор “Сурагч өсвөр үеийнхний эрүүл мэнд”,  “Хүн амын эрүүл мэндийн боловсрол” хөтөлбөрүүдийг батлаж, Гэгээрлийн сайдын 100 дугаар тушаалаар сургалтын төлөвлөгөөний “Нийтээрээ заавал судлах” хичээлд “Эрүүл мэнд”-ийн хичээлийг анги тус бүрт 12 цаг хэрэгжүүлж байхаар тогтсон нь өнөөдрийг хүртэл хэрэгжиж буй юм.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18769
0 эможи
keyboard_arrow_up